Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- ЗДТГАЗАР
- Засаг дарга
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
- Сумын алдартнууд
Эрчимийн нуруу нь Бүрэнтогтох сумын нутаг дахь Бүрэнтогтох-Их-Уул, Төмөртийн нуруутай нийлж 100-аад км үргэлжлэх бөгөөд харьцангуй өндөр нь 2200 метр юм. Нурууны ар хэсэг нь ой мод ихтэй, олон гол горхи эх авч урсдаг ба ар хормойноос нь Чигжийн гол эх авч урсдаг. Эрчимийн нурууг давах гол даваа нь Цагаан бургасын даваа юм. Эрчимийн нурууны ноён оргил нь Урандөш хэмээх унтарсан галт уул бөгөөд түүний өндөр нь 2471 метр юм.
Төмөртэйн ам нь Бүрэнтогтох сумын төвөөс 20-иод, аймгийн төвөөс 26 км зайтай. Энэ аманд Чингүнжавын төмөр хайлуулж байсан гэх баюуны хонхор байдаг, Түүнийг малтахад дутуу шаталттай чулуунаас төмөр хайлмагтан урссан чулуу их гардаг ажээ.
Шадар ван цэргүүдийн хоол унд хийдэг газрын шатсан чулуунаас хайлмагтсан төмөр урссаныг харж энэ юун чулуу вэ хэмээхэд цэргүүд нь хоол унд хийх гэж гал түлсэн ухмаас гарсан юм гэжээ. Өнгөрсөн зун хэсэг шинжээч гэж өөрсдийгөө нэрлэсэн хятадууд энэ хавьд газар ухуулж үхэр тэргээр юм ачуулж байсан нь ийм учиртай байх нь ээ гэж бодох болж . Тэгээд цэргүүдээр том хэмжээний газар ухуулан тэр хавийн хад чулуу авчруулан хийлгэж мод өрдөж, үхрийн ширээр тулман хөөрөг хийж хөөрөгдөж гэнэ. Чулуу нь улайсан төмөр хайлж урсахад түүнийг ялган авч хутга, зэв сэлэм, зэр зэвсэг хийх болжээ. Энэ үеэс төмөр гарсан уулыг Төмөртэйн ам гэж нутгийнхан нэрлэх болсон гэдэг.
Төмөртэйн нурууны ар хэсэгт Биеийн ар хэмээх цувраа долоон уул байдаг. Энэ долоон уулын баруунаасаа гурав дахь уулын ар шил дор хоёр бяцхан толгой буй. Энэ толгойн нэг нь Шадар ван манжийн хараанаас мултарч Орос гарахаар зэхэж байхдаа эд мөнгөө нуусан гэнэлээ гэсэн домог яриа байдаг. Нуусан зүйлээ олох тэмдэг болгож, хоорондоо нэлээд зайтай гурван улиас цувруулан тарьсан гэдэг. Улиасныхаа нэгийг эд зүйлээ нуусан толгойнхоо харалдаа Төмөртэйн хөндийд, нөгөөг нь долоон уулын гурав дахь уулын модон дотор, гурав дахийг нь нуусан толгойнхоо ар шилд тарьжээ. Энэ орчны ой нь шилмүүс модтой, улиас байдаггүй ажээ. Хөндийд ургасан олон салаа мөчиртэй улиасыг нутгийнхан нь Чингүнжавын удган мод хэмээн хадаг яндар уяж шүтдэг байна. Энэ орчны уулын эзэн нь удган мод, нөгөө хоёр нь хүү нь байгаа юм хэмээн нутгийнхан сүсэглэдэг ажээ.