Гэндэнгийн Даваасүрэн
2024-12-05 18:33:24,   56

Гэндэнгийн Даваасүрэн

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1943 онд төрсөн. 1962 онд Төв
аймгийн Архустын САА-д трактор-комбайны жолоочийн сургуулийг төгссөн.
Сургуулиа төгсөөд Төв аймгийн Жаргалантын САА-н үр тарианы тасагт ДТ-
75 трактор, СК-3 комбайны жолоочоор томилогдон ажиллаж байгаад 1968
онд Мөрөн МААМС / мал аж ахуйн машинт станц /-д хөдөө аж ахуйн яамны
томилолтоор ирж ажиллажээ. 1969 онд МААМС татан буугдахад Бүрэнтогтох
сумын Дэлгэрмөрөн нэгдэлд шилжин ирж түүнээс
хойш тасралтгүй 30 жил трактор, комбайны жолоочоор
ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа сумын
ачаа тээврийн болон ургацын аварга цолоор 2 удаа,
аймгийн хөдөлмөрийн аварга цолоор тус тус шагнуулж,
сумын Ардын хурлын депутатаар 2 удаа сонгогдсон
байна. 1998-2004 онд Мөрөн сумын хот тохижилт
үйлчилгээний газарт ажиллаж байгаад насны тэтгэвэрт
гарчээ.
Түүний ажил хөдөлмөрийн амжилтыг үнэлж хөдөлмөрийн хүндэт
медаль, Ардын хувьсгалын 50, 60,70, 80 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн 50
жилийн ойн медаль,Ү, Үl, Yll, Ylll таван жилийн гавшгайч цол, тэмдэг, Атар
газар эзэмшсэний 60 жилийн ойн тэмдэг, Хөвсгөл аймгийн хүндэт тэмдгээр
тус тус шагнажээ.

2024-12-05 18:33:24