Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- ЗДТГАЗАР
- Засаг дарга
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
- Сумын алдартнууд
Лувсангийн Рагчаа
1918 онд Төмөрбулаг сумын “Агт” хэмээх
газар төрсөн. Бага насандаа гэрийн хүмүүжлээр төвд,
монгол хэл бичиг заалгаж, бичиг үсгийн анхан шатны
мэдлэгтэй болсон. Тэрээр эрийн цээнд хүрч цэргийн
албанд татагдаж, 1939 оны халх голын байлдаан, 1945
оны чөлөөлөх дайн оролцож, Орос, Монголын “Бид
ялав” медалиар шагнуулжээ.1946 онд Дэндэвийн
Долгоржавтай гэр бүл болж 10 хүүхдийн эцэг эх
болсон. Нутаг усны олны дунд “10 хүүхэдтэй Рагчаа”
хэмээх нэртэй болж, хүндлэгдэж явжээ.
1956 онд “Эрчмийн Оргил” нэгдлийн анхны
гишүүн болж, 1959 оноос хойш Дэлгэрмөрөн нэгдэлд барилгачин, мужаан,
мал тууварчин зэрэг ажлыг 1984 он хүртэл хийжээ. 1970-1984 он хүртэл Ханх
боомт руу улсын бэлтгэлийн малыг өөрийн охин Р.Норвоогийн хамт тууж,
малдаа сайн тарга хүч авахуулж, мал, мах бэлтгэх төлөвлөгөөг тогтмол
давуулан биелүүлж, сум, аймгийн “Тэргүүний тууварчин” цол, хэргэм
хүртэж, диплом, баярын бичиг, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр олон удаа
шагнуулж явжээ.