Улсын сайн малчин
2024-12-05 17:30:10,   32

Улсын сайн малчин Баасанжавын Эрдэнэбилэг

1965 онд төрсөн, 1973-1981 онд сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, 1983-1984 онд Хөвсгөл аймаг дахь УБХТН-ийн
дэргэдэх Авто жолооны сургуульд суралцан жолооч мэргэжил эзэмшсэн. 1984-1987 онд Ховд аймаг дахь Ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хаасан байна. 1987-1994 онд Төв аймгийн Нөхөрлөл САА-д трактор-комбайнчаар ажиллаж байгаад, 1994 оноос төрсөн нутаг орондоо ирж одоог хүртэл тус сумын
Их-Уул багт эхнэр хүүхдүүдийн хамт 29 жил тасралтгүй мал маллаж байна. 2005 онд “Сумын хүндэт иргэн”, 2006 онд “Итгэмжит сайн малчин”, 2007 онд “Мянгат малчин” цол, 2008 онд “Сумын сайн малчин” , 2009 онд “Аймгийн тэргүүний ажилтан” , 2010 онд “Аймгийн хөдөлмөрийн аварга” алтан медаль , 2012 онд “ Аймгийн сайн малчин”, 2016 онд “Улсын сайн малчин” цолоор тус тус шагнагдсан.

2024-12-05 17:30:10