Миний Бүрэнтогтох дуу
2024-12-04 00:00:00,   55

Шүлэг. П.Майнбаяр                                                                  Ая. А.Эрдэнэбат

          МИНИЙ БҮРЭНТОГТОХ

Номын гэгээн Жалханз хутагтын
         Дэлгэсэн судар биднийг адисалсан
         Ногоон морины эрчит туурай
        Дэнж нугыг тамгалсан
Богд Их-Уулынхаа овооноос
         Эцэг өвгөдийнхөө шившлэгийг сонсоно
         Бодлын гүнд амгалан дүнхийх
         Эрчимийн нуруу онгодыг хөглөнө
Дэлгэрмөрөн ижийнхээ урсахыг ширтээд ариусна
         Дэлтэй цэнхрийнхээ хатираанд уйтгар үгүй гэгэлзэнэ
         Хотогойд түмний домог Шадар вангаараа омогшино
         Хорвоогийн хаана ч явсан Бүрэнтогтох нутгаа санана
Эртний тахилгат Онгонхайрханаас
         Үүлсийн сэвшээ намуухан эгшиглэсэн
         Элбэг баян хөвч хангайд нь
         Зүйлийн шувуу уяран жиргэсэн
Сансраас буусан газрын хишиг
        Сангийндалай зүрхэнд долгиолно
        Хүний ертөнцийн мөнхийн шидийг
        Хөх цавын салхи санаанд зурна.

Link. https://youtu.be/v6t0dvxTkns?si=_An90p7qNNm-d8Ce

2024-12-04 00:00:00