Засга Даргын тамгын газрын түүхэн замнал
2024-12-05 00:00:00,   56

Тус сумын захиргаа 1931 онд анх байгуулагдсан бөгөөд 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Засаг даргын Тамгын газар, засаг захиргааны анхан шатны нэгж 6 баг шинээр зохион байгуулагджээ. Сумын Засаг даргын Тамгын Газарт ажиллаж байсан ажилтнуудаас сумын Засаг дарга Н.Цэрэнхүү, Б.Энх-Амгалан, Ж.Пүрэвжал, Г.Баярхүү, Засаг даргын орлогч Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Засаг даргын орлогч С.Хадбаатар, Улсын байцаагч Ш.Сонинхүү, Б.Уламбаяр, Байгаль хамгаалагч Д.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ганболд, П.Ганболд, Нягтлан бодогч Д.Доржсүрэн нар Алтан гадас одонгоор, Нийгмийн даатгалын байцаагч Л.Ариунаа, Цаг уурын ажиглагч С.Нямжав нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагджээ. 1992-2020 онд сумын Засаг даргаар Б.Энх-Амгалан, Ц.Мэндээ, Г.Баярхүү, Ж.Пүрэвжал, Б.Намуунцэцэг, Г.Сонинпил, Засаг даргын орлогчоор Б.Энх-Амгалан, Д.Сэрээтэр, С.Хадбаатар, С.Ням-Осор, Б.Батцогт, Ч.Өлзийцогт, Засаг даргын Тамгын газрын даргаар С.Дугар, З.Ойдов, С.Эрдэнэ, Х.Ганболд, П.Ганболд, Туслах түшмэлээр Х.Ганболд, Иргэний бүртгэл, дотоод ажил эрхэлсэн ажилтнаар Б.Батмягмар, Б.Мягмарсүрэн, Архив, бичиг хэргийн эрхлэгчээр Г.Хүрлээ, Л.Чинчулуун, Н.Гэрэлчулуун, Б.Нямсүрэн, БОХ-ын Улсын байцаагчаар Г.Бат-Эрдэнэ, Б.Уламбаяр, Байгаль хамгаалагчаар Д.Ганбат, Х.Ганболд, Н.Цогтсайхан, Б.Пүрэвцэрэн, Ц.Алтанбаатар, Г.Алтангэрэл, Газрын даамлаар 2003 оноос Д.Дуламсүрэн, Нийгмийн даатгалын ажилтнаар Д.Бөхзориг, Л.Ариунаа, Д.Бадрах, В.Оюунчимэг, Татварын улсын байцаагчаар Т.Содномпил, М.Цэрэнбалжид, Ц.Рагчаа, Б.Бямбадорж, Б.Пүрэвдорж, Төрийн сангийн төлөөлөгчөөр Б.Энх-Амгалан, Д.Бадрах, Санхүүгийн албаны даргаар Ц.Оюун, Нягтлан
бодогчоор Б.Доржсүрэн, Д.Намжил, Д.Энхбаяр, Ц.Рагчаа, Б.Номин-Эрдэнэ, Нийгмийн халамжийн мэргэжилтнээр П.Батбаяр, Д.Сэрээтэр, Р.Энхбаяр, А.Энхжаргал, Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар Ш.Сонинхүү, малын эмчээр Ё.Бямбаа, мал зүйчээр Б.Бямбаа, ХАА-н мэргэжилтнээр М.Гантуяа, Цаг уурын ажилтнаар С.Нямжав, Д.Алтантуяа, Долгорсүрэн, Л.Эрдэнэжаргал, жолоочоор Б.Раднаабазар, Э.Мөнхбат, Б.Мөнх-Очир, нярваар Б.Доржсүрэн,  Г.Санчирмаа,үйлчлэгчээр Г.Банзрагч, В.Оюунчимэг, Т.Амармөрөн галч манаачаар Б.Батбаяр, И.Хадбаатар, Д.Баярмагнай, С.Ганхуяг, Б.Энхбаатар, Ц.Жаргалсайхан, С.Очирпүрэв ЗИЛ-130 авто машины жолоочоор В.Цэдэнсодном нар ажиллаж төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж байжээ.

2024-12-05 00:00:00