Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- ЗДТГАЗАР
- Засаг дарга
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
- Сумын алдартнууд
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Соёлын төвийн
товч танилцуулга / 1947-2024 он /
1924 оноос намын суртлыг олон түмэнд таниулах, дэлгэрүүлэх зорилгоор Бүгсийн хүрээний орчмоор засгийн газрын төлөөний түшмэл Хоохоо, Чүлтэм гэдэг хүмүүс ирж гэгээрлийн хурлыг сүм, хийд, лам нарын дунд зохиож байсны дээр зөвлөлтийн утга зохиолч урлагын мэргэжлийн монгол хэлтэй буриад хүн ирж эгшигт хайрцаг уянгат хөгжмийн дууг олон түмэнд сонирхуулж Дашийн Пунцагаа мэтийн хүмүүс “Бээжин лам” мэтийн үзэгдлийг тоглож байсан нь ур чадвар багатай ч гэсэн намын бодлогыг зөв сурталчилж байсан учир ард түмэн их сонирхож байсан нь одоогийн клуб, соёлын байгууллага үүсэх нөхцөл болжээ.
1946 онд Соёлын тухай МАХН-ын хорооны шийдвэр гарч биелүүлэхийн тулд сумын хөдөлмөрчдийн санал гаргуулан тусламж хуралдуулан 40000 гаруй төгрөгний эд үнэт зүйлс, мөнгө цугларч 1947 онд артелийн барилга контор, хурал цуглаан хийх, концерт жүжиг тоглоход зориулсан улаан буланг барьж бий болгосон байна.
1989 оны 1 сарын 01 нд Соёлын төвийн барилга шинээр баригдан ашиглалтанд орж, Монгол Улсын Гэгээрлийн Сайдын 1997 оны 100 дугаар тушаалаар баталсан сумын “Соёлын төвийн үлгэрчилсэн дүрэм”-д заасны дагуу сумын Соёлын төвд зарим орон тоо, цалингийн төсвийг улсын төсвөөс нэмж 2007 оны 10-р сараас эхлэн эрхлэгч, дуу хөгжмийн багш, номын санч, бүжгийн багш , үйлчлэгч гэсэн үндсэн 5 орон тоотой болж, 2024 онд 6 орон тоотойгоор ажиллаж байна.
2013 онд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дэмжлэгээр 2010-2013 онд улсын төсвөөс 990 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай шинэ Соёл спортын цогцолбор баригдан ашиглалтанд орж одоогоор 6 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Соёлын төвийн дарга- Х.Наранцацрал / МУСТА /
Дуу хөгжмийн багш – Г.Мягмардорж
Соёлын өвийн ажилтан – Б.Нямгэрэл
Номын санч - Б.Нямжаргал
Бүжгийн багш – Я.Жүгдэрнамжил
Үйлчлэгч – Ү.Отгонбүрэн
АЛСЫН ХАРАА
Хотгойдын соёл урлаг, өв уламжлалыг үндэсний болон олон улсын түвшний соёл урлагтай хослуулан хөгжүүлж, төрөлх нутагтаа олон талт, хүртээмжтэй соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоно.
Байгууллагын эрхэм зорилго:
Мэргэжлийн, чадварлаг баг хамт олноор дамжуулан иргэдийн оюуны болон соёлын боловсролыг дээшлүүлж, үйлчилгээний таатай орчинг бүрдүүлсэн Хотгойд соёл уламжлалын төв байна.