Тамгын дарга
2024-12-05 10:15:49,   52

Хишигдоржийн Ганболд
1965 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багт төрсөн. 1973-1981 онд сумын 8 жилийн дунд сургууль, 1983 онд Мөрөн I 10 жилийн сургуулийг төгсөж, Дархан хотын Барилгын техникумд элсэн орж суралцаж байх хугацаандаа цэргийн албанд татагдаж Ардын армийн 187 дугаар ангид цэргийн албыг 3 жил хааж, үргэлжлүүлэн сурч Барилгын техникч мэргэжлээр төгссөн. Төрийн захиргаа- удирдлага, Экологич- байгаль хамгаалал мэргэжилтэй. 1989 онд Хөвсгөл аймгийн Барилга сан техникийн засварын ангид бригадын дарга, 1991-1992 онд Арбулаг сумын АДХГЗ-ны зааварлагч, 1992 оны 10 сараас ИТХ-ын орон тооны нарийн бичгийн дарга, 1997 онд Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын түшмэл, байгаль хамгаалагч, 2004-2008 онд сумын ИТХ-ын дарга, 2009-2013 онд ЗДТГ-ын дотоод ажилтан, байгаль хамгаалагч, 2013-2020 онд дотоод ажилтан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, 2021 онд БОХ-ын улсын байцаагч, 2022 оноос ЗДТГ-ын даргаар тус тус ажиллаж байна. Төрийн захиргааны албан тушаалд 32 жил ажиллахдаа Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор шагнагджээ.

2024-12-05 10:15:49