Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- ЗДТГАЗАР
- Засаг дарга
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
- Сумын алдартнууд
Тус сумын нийгэм, эдийн засгийн үндсэн салбар болох уламжлалт мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулах замаар нэг малаас ашиглах мах, сүү, ноос, ноолуур зэрэг ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх, өндөр ашиг шим бүхий эрчимжсэн мал аж ахуйг эрхэлж мал газар тариалан
хосолсон фермерийн аж ахуйг хөгжүүлэх бодлого баримтлах,
• 1960, 1970-аад онд малын тэжээл тариалж байсан уламжлалыг сэргээн хөгжүүлж малын тэжээл тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлж тэжээлийн үйлдвэр цех байгуулж өөрийн сумын болон зэргэлдээх зарим сумын малчдын хэрэгцээнд нийлүүлэх,
• Орон нутгийн нөөцөд тулгуурласан барилгын материалын үйлдвэрлэлийг онцгойлон авч үзэж сумын эдийн засгийн чухал суурь салбар болгон хөгжүүлэх,
• Хот хөдөөгийн хөгжлийн төвшнийг ойртуулахад чиглэсэн орон нутгийн чанартай тогтолцоог бий болгох, сумын төвийг Мөрөн хоттой засмал замаар холбох зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх,
• Уул уурхай, аялал жуулчлалын салбарын онцлог орон нутгийн нөөц бололцоо, зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлагад нийцсэн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг бүх талаар дэмжих,
• Өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох
• Айл өрхийг дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох
• Нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох замаар байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчин, малын бэлчээрийг нөхөн сэргээх, элсний нүүдлээс хамгаалах чиглэлээр мод бут сөөг тарьж ургуулах, сумын төвд цэцэрлэгт хүрээлэн, ногоон төгөл бий болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
• Орон нутгийн чанартай Гантигт, Дулаан зэрэг рашаанууд, Загзуугийн харзыг түшиглэн амралт сувиллын газрыг хөгжүүлэх, Дэлгэрмөрөн голын булан тохой байгалийн үзэсгэлэнт газруудыг сонгож байгалийн аялал жуулчлал, спорт–загас агнуурыг хөгжүүлэх бодлого баримтлах зэрэг нь тус сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болно.