ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМЫН ЕБС-ИЙН БАРАА МАТЕРИАЛ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМЫН ЕБС-ИЙН  БАРАА МАТЕРИАЛ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

А. ЕБС нь 2014 онд  Хоол хүнсэнд  54625100 төгрөгний материал худалдан авахаар төлөвлөж Нээлттэй тендер “Эрх чөлөө” сонин, ЗГ-ын www.e-procurement.mn сайтад зарласнаар  Жанст-Ундрам ХХК нь 54598600 төгрөгний үнийн санал ирүүлж , Сумын засаг даргын 2014.01.10-ны өдрийн А/04 тоот захирамжаар томилогдсон Үнэлгээний хороо  2014 оны 2-р сарын 24 - ний өдөр 10 цагт шалгаруулалт явуулж Жанст-Ундрам ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.

Б. ЕБС нь Түлш халаалтанд  19000000 төгрөгний материал худалдан авахаар төлөвлөж  Харьцуулалтын аргын тендер “Эрх чөлөө” сонинд зарлаж Сургуулийн захиралын 2014.01.10-ны өдрийн А/03 тоот тушаалаар томлогдсон Үнэлгээний хороо “Тэнгэрийн шугам” ХХК, “Дэлгэр мөрөн” ХХК, “ШШГА” зэрэгт үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж  2014.2.24-ны 13 цагт шалгаруулалт явуулахад  “Дэлгэр мөрөн” ХХК нь 18096000 төгрөгний үнийн санал ирүүлж  уг компианыг  гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.

В. ЕБС нь Урсгал засварт 21299100 төгрөгний материал худалдан авахаар төлөвлөж Харьцуулалтын аргын тендер “Эрх чөлөө” сонинд зарлаж Сургуулийн захиралын 2014.1.10-ны өдрийн А/02 тоот тушаалаар томилогдсон Үнэлгээний хороо “Баян цагаан”ХХК, “Хөх тэнгэр”ХХК, “Центр”ХХК зэрэгт үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж 2014.2.24-ны 1630 цагт шалгаруулалт явуулахад  “Хөх тэнгэр”ХХК нь 19950,0 төгрөгний үнийн санал ирүүлж “Хөх тэнгэр”ХХК-нд гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэв.