БҮРЭНТОГТОХ СУМ СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум нь 1931 онд байгуулагдсан,Монгол орны хангайн уулархаг нутгийн төв хэсэгт 376,9 мянган га газар нутгийг эзлэн оршино. Сумын төв нь Улаанбаатар хотоос 751, Мөрөн хотоос 51 км-т Дэлгэрмөрөн голын хөвөөнд байрладаг. Сумын бүх нутаг далайн түвшнээс 1268,6 -2532,5 м өндөрт өргөгдсөн, Хангайн нурууны салбар уулс, өндөр уулын бүсэд багтдаг.

Сангийндалай, Их-Уул, Бүрэнхаан, Баянхошуу, Туяа, Эрчим гэсэн  6 багийн  нийт  1144 өрхөд 4104 хүн амьдарч байна..

Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 23 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог .

 

Газар зүйн байршил

 
   

Хөвсгөл аймгийн баруун  хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 751  км,
  • Аймгийн төвөөс 52 км зайд байрладаг.

 

Хойд талаараа Арбулаг, зүүн хойд талаараа Алаг-Эрдэнэ, зүүн талаараа Түнэл, Мөрөн, зүүн урд талаараа Төмөрбулаг, урд талаараа Шинэ-Идэр, баруун урд талаараа Завхан аймгийн Их-Уул, баруун хойд талаараа Цагаан-Уул сумдуудтай хиллэдэг.

 

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1268,6-2532,5 м өргөгдсөн. Хангайн нурууны салбар уулс, өндөр уулын бүсэд багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 5,6 балл.

Сумын бүх нутгийн 79,3 хувийг малын бэлчээр, 18 хувийг ой мод, 0,4 хувийг хадлан, газар тариалангийн талбай эзэлдэг.

 

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу халуун зунтай,  эрс тэс уур амьсгалтай  

  • 1 дүгээр сарын дундаж

температур -20,2  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +20 °С

  • жилийн дундаж салхины хурд 2-3 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 130-200 мм

 

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 376860 га.

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

254273,8

67,4

Ойн сан бүхий газар

104355,0

27,6

Усан сан бүхий газар

17426,0

        46,2

Тусгай хэрэгцээний газар

0,02

0,000000053

Тосгон, суурингийн газар

640,0

0,0016

Дэд бүтцийн газар

165,6

0,004

 

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 1,461,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1,144,9 сая төгрөг, сумын өөрийн орлого 95,9 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 310,3 сая төгрөг байна. Нийт зардлын 63,27 хувь нь цалин,  6,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 15,2 хувийг урсгал шилжүүлэг, 14,9 хувийг нь бусад зардал эзэлж байна.

 

Эдийн засгийн бүтэц

Тус суманд жилд 250-300 сая төгрөгийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сүү, махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй 7, мал эмнэлэгийн чиглэлээр  3, газар тариалангийн чиглэлээр 5, мод бэлтгэлийн чиглэлээр 2, загас үржүүлгийн чиглэлээр 1, барилга засварын чиглэлээр , нийт аж ахуйн нэгж компани  тус тус үйл  ажиллагаа эрхэлж байна.  

 

 
   

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд 247094 толгой малтайгаас 116 тэмээ, 8330 адуу, 13134 үхэр, 132201  хонь, 93313 ямаа тус тус тоологдож өмнөх оноос 8155 толгойгоор өссөн байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд жилд 10,1 га талбайд төмс, 6 га талбайд хүнсний ногоо, 55 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 70,1 тонн төмс, 43,95 тонн хүнсний ногоо, 231 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

 

Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр баруун аймгуудыг холбосон улсын төв зам дайран өнгөрдөг. Орон нутгийн замын хувьд бүх багуудтайгаа шороон замаар холбогдсон  ба Төмөрбулаг, Шинэ-Идэр, Завхан аймгийн Их-Уул сумыг холбосон Боомын зам нь жил бүр үерт автаж эвдрэн засвар үйлчилгээг орон нутгийн хөрөнгөөр засч сайжруулсаар ирсэн.

Цахилгаан хангамж. Сум нь  2002 онд агаарын цахилгаан дамжуулах 10 квт-ын төвийн эрчим хүчинд холбогдсон ба Бүрэнхаан баг нь 2012 онд Канадын хөрөнгө оруулалтаар цахилгааны эх үүсвэртэй болсон

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг ажилладаг бөгөөд , 1 ус зөөлрүүлэх, цэнэгжүүлэх төхөөрөмжийг ХЯБХ-ийн төслөөр 2010 онд суурилуулсан.  

     Хөв

 

  •  50м3 хүчин чадалтай хөв
  • Газар тариалангийн зориулалтаар ус нөөцлөн ашигладаг.

 

Дулаан хангамж. Сумын төвийн хэмжээнд нийт 7 нам даралтын уурын зуухтай  бөгөөд 12 жилийн сургуульд 3, Эрүүл мэндийн төвд 1, Хүүхдийн цэцэрлэгт 2, Засаг даргын Тамгын газарт 1 тус тус ажиллаж байна. 2013-2014 онд нэгдсэн халаалтын системд холбогдох зураг, төсөв хийгдэж байна.

 

 

НИЙГЭМ

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

694

3252

3946

Нийт эрэгтэй

0-4 нас

331

40

1690

190

2021

230

5-9 нас

28

169

197

10-14 нас

21

140

161

15-18 нас

22

167

189

19-24 нас

58

180

238

24-29 нас

28

170

198

30-34 нас

20

148

168

35-39 нас

18

120

138

40-44 нас

18

110

128

45-49 нас

24

83

107

50-54 нас

26

88

114

55-59 нас

9

59

68

60-65 нас

6

25

31

65-аас дээш нас

13

41

54

Нийт эмэгтэй

0-4 нас

363

41

1562

179

1925

220

5-9 нас

25

145

170

10-14 нас

29

131

160

15-18 нас

24

150

174

19-24 нас

57

149

206

24-29 нас

24

148

172

30-34 нас

23

123

146

35-39 нас

19

117

136

40-44 нас

30

86

116

45-49 нас

29

91

120

50-54 нас

21

102

123

55-59 нас

16

61

77

60-65 нас

14

25

39

65-аас дээш нас

11

55

66

Өрхийн тоо

191

924

115

Суурин хүн ам

 

Түр оршин суугч

 

 

Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь аймгийн төвөөс 52 км-т оршдог ба хүн амын 17,6 хувь нь сумын төвд амьдардаг. Газар зүйн байршлын хувьд аймгийн төвтэй ойрхон нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөрөгөөр нөлөөлж байна.

Сумын хүн амын 61,7 хувь нь залуу болон дунд насныхан, 33,8 хувь нь хүүхэд, 4,5 хувь нь хөгшид байна.

 

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд  сүүлийн жилүүдэд хувийн орон сууц ихээр баригдаж сумын төвийн айл өрхийн 60% нь амины байшин барилгатай болсон .

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

537

2

Сургуулийн дотуур байр

ор

125

 

 

 

 

3

Цэцэрлэг

хүүхэд

140

4

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

11

5

Спорт заал

тоо

1

6

Биеийн тамирын талбай

м2

1

7

Соёлын төв

тоо

1

8

Номын сан

суудал

80

9

Банк

тоо

2

10

Халуун ус

шүршүүр

5

 

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 575 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 50 иргэн суралцаж байна. Бага ангийн сургалт 54.3 хувь, суурь боловсролын сургалт 52.4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 32 багш хамрагдаж байна.

Хүүхдийн  цэцэрлэгийн үндсэн сургалтанд 115, гэр цэцэрлэгт 74, Бүрэнхаан багийн цэцэрлэгт үндсэн сургалтаар 25, гэр цэцэрлэгт 51 хүүхэд тус тус  хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт  79%-д хувьд хүрсэн.