Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Г.Сонинпил ИТХ-ын дарга 96386039
Ж.Пүрэвжал Засаг дарга 96380933 88482216
С.Хадбаатар Засаг даргын орлогч 96383868
П.Ганболд Тамгын газрын дарга 96384181 88384181
Х.Ганболд Дотоод ажил хариуцсан түшмэл 96388494


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ХЭЛСЭН, ЯРЬСНАА ХИЙЖ, АМЖУУЛНА гэсэн итгэл надад байгаа
ХЭЛСЭН, ЯРЬСНАА ХИЙЖ, АМЖУУЛНА гэсэн итгэл надад байгаа
Нийтэлсэн: 4 жил өмнө

-Тавлаг сайхан намаржиж байна уу. Тантай гишүүн болохоос чинь өмнө ярилцлага хийе гэж эртнээс төлөвлөж байсан ч амжсангүй л дээ. Уг нь амжсан бол Монголын бизнесийн сайн мууд хутгалдаж байсны хувьд шинээр бизнес эрхлэхээр зоpиглож байгаа хүмүүст хэрэг болох болов уу гэж бодож байсан юм л даа. Гэхдээ УИХ-ын гишүүн болсон хүнээс тэр үед авна гэж бодож байсан хариултаа авч чадах болов уу.

 -Тавлаг сайхан л намаржиж байна.

УИХ-ын гишүүн болсон ч гишүүн биш байлаа ч таны асуултанд адилхан л хариулна ш дээ. УИХ-ын гишүүн боллоо гээд дуу нь өөр болоод, танидаг байснаа танихаа байдаг хүмүүс байдаг л байх. Харин миний мэтийн хөдөө өссөн хүүхдэд тийм зан байхгүй ээ. / инээв / Хүмүүс бизнес хийнэ гэдгийг шууд мөнгөтөй холбож ойлгоод байдаг. Зээл л бүтчихвэл гэдэг ч юм уу. Эсвэл нэг хүн бизнес хийгээд жаахан ашиг олохоор яг тэрийг нь хуулах ч гэдэг юм уу. Уг нь цаана нь нарийн тооцоо судалгаа, бизнесийн зарчим байдаг л даа. Хүн өөрөө хийх бизнестээ үнэн сэтгэлээсээ ханддаг чанар бол эхний том амжилтийн эх булаг гэж боддог. Тэгээд нарийн сайн төлөвлөгөө, мэдлэг их чухал. Хувь хүний ажлын зохион байгуулалт гээд ер нь жижиг юмнаас л эхлэх хэрэгтэй болов уу. Яахав миний хувьд хорь гаран жил бизнесийн сайн мууг үзэж туулсан нь үнээн. Тодорхой үр дүнд ч хүрсэн. Сайхан хамт олныг бүрдүүлээд, чадалтай мэдлэгтэй олон сайхан хүмүүстэй хамтраад ажиллахад их урам ордог гэх үү дээ. Хөдөлмөрлөж, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө байнга чармайж явсан цагт үр дүн нь заавал ирдэг юм шүү гэдгийг л хэлье. Одоо цагт боломж маш их байгаа л даа. Бизнесийн мэдлэг олгох янз бүрийн түвшний сургалтууд байна, бас интернет, цахим мэдээлэл гэж том салбар хурдтай хөгжиж байна. Миний аймгийнхаа бүх сумыг шилэн кабельд холбож, цахим эмнэлэг, цахим сургууль, төрийн албанд цахим технологи нэвтрүүлнэ гэж яриад, хийгээд байгаа зүйлийн цаана бизнесийн мэдлэг олж авах боломж ч бас явж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.

 -Та чинь мөрөнгийн хүүхэд гээ биз дээ. Мөрөн чинь хүн ам ихтэй бараг хот гэж хэлж болохоор. Тэгсэн хөдөө өссөн хүүхэд гэж өөрийгөө хэлээд байх юм. Аймгийн төвийн хүүхэд яг хөдөөний хүүхэд гэсэн үг биш байх аа. Хотынхон болохоор би 40 мянгатынх гэж онгироод байхад та хөдөө рүү зүтгээд байх юм.

 -Би Мөрөнд өссөн ч үнэн, хөдөө өссөн ч үнэн. Аав, ээжийнхээ нутагт ах дүүсийнхээрээ зуны хэдэн сарыг өнгөрөөж хөдөөний борог амьдралд өссөн. Арбулаг, Их-Уул, Рашаант, Тариалангийн нутгаар ах дүүс маань одоо ч олон байна. Таны ярьж байгаа хот хөдөөгийн хөгжлийн ялгаа тун удахгүй арилна гэж би боддог. Гэхдээ хөдөө оршин буй, цаашдаа ч оршин байх ёстой уламжлалт ахуй, зан заншил, монгол хүний онцлог сайхан чанарууд үеийн үед өвлөгдөх учиртайг давхар санаж явах хэрэгтэй л дээ. Энэ бол Монгол хүн бүрийн сэтгэлд байнга явах учиртай эрхэм нандин зүйл гэж боддог доо.

-Улс төрд та хэзээнээс орсон бэ?

 Хүн нэг өдөр улс төрд ороод, улс төрч болчихдоггүй байх гэж боддог. Хорь гаран жилийн эдийн засгийн болон гадаад харилцааны туршлага маань намайг улс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэдэг зорилгод хөтөлсөн. Өнөөдөр амаар улс төр хийх биш, эрдэм мэдлэгтэй, оюунлаг олон хүний ухаанаар хөгжлийн бодлогоо тодорхойлж амжилтад хүрэх цаг болсон гэж бодсон учраас нутгийн зон олныхоо дэмжлэгийг авч УИХ-ын гишүүн болсон гэж ойлгож болно оо.

 -Та нэлээд өрсөлдөөнтэй тойргоос УИХ-д сонгогдлоо. Одоо ямар ажлуудыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж байна даа?

-Тэгсэн. Би нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүстээ хүндэтгэлтэй хандаж өнгөрсөн сонгуульд оролцсон. Гурван ч УИХ-ын гишүүн, өмнө нь гишүүн, сайд байсан хүмүүс манай Хөвсгөлийн тойргоос нэр дэвшснийг та мэдэж байгаа байх. Намынхаа мөрийн хөтөлбөрийг яриад л, Хөвсгөлийнхөө бүх сумыг нар зөв тойрсон доо. Нэг талаас хэн нэгнийг муулаад, хууль зөрчөөд яваагүй болохоор сонгогчид маань ч их сайхан хүлээж авсан. УИХын гишүүний тангарагаа өргөөд л ажилдаа орсон. УИХ-ын гишүүний чиг үүргийн дагуу зарлагдсан хуралдаандаа сууж байгаа. Тойргынхоо сум бүрийн хөгжлийн зорилт, хөгжих давуу талыг тодорхойлохоор саналуудыг нь авсан. Саяны чуулганаар төсвийн тодотголд Өрхийн эмнэлгийн санхүү- жилтийг нэмэгдүүлэхэд санал оруулж батлуулсандаа баяртай байгаа. Би есөн сарын эхээр аймагт ажиллахдаа өрхийн эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзахад өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийн асуудлыг надад тавьсан. Үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг юм билээ. Ер нь бол намрын чуулганы үйл ажиллагаа эхлэхээр хэд хэдэн хөдөөгийн иргэдийн ахуй амьдралтай зөрчилдсөн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажиллана гэж төлөвлөж байна.

-УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт цэнхэр өнгө давамгайлдаг. Таны бодлоор энэ жил Хөвсгөлийнхөн яагаад МАН-ыг сонгосон юм бол?

-Манай Хөвсгөлчүүд ардчиллын анхдагчдаараа бахархаж, ардчиллын төлөө зүтгэж ирсэн хүмүүс. Ардчилал гэдэг чинь өөрөө зөвхөн нэг намын өмчлөлд байдаг үг биш шүү дээ. Маш өргөн хүрээг хамрана. Шударга, хүмүүнлэг ардчилсан нийгмийг зөв утгаар нь хөгжүүлэхийн төлөө үгээ хэлдэг олон мянган хүн манай нутагт байдаг. Уулзалт хийхэд шууд босоод хэлье гэснээ хэлдэг хүмүүсийг миний хувьд хүндэтгэдэг. Шүүмжлэл гэдэг бол хэрэгтэй. Шүүмжлэлийг зөв тунгааж цаашдын ажилдаа тусгадаг байх хэрэгтэй. Энэ бол ардчиллын нэг зарчим гэж ойлгодог. Яахав манайхныг цэнхэр улаан гэж өнгөөр ялгаад хэрэггүй ээ. Нутгийнхан маань өнгөөр бүхнийг шийддэггүй гэдгийг л сая харуулсан гэж бодож байгаа. Миний хувьд нутгийнхан маань намайг нэр дэвших санал их гаргасан, дэвшээд очиход хүү шигээ л дотно сайхан угтаж авсан. Сайхан итгэл хүлээлгэсэн. Итгэлийг нь л сайхан дааж их зүйл хийж нутгийнхаа хөгжлийг илүү хурдасгана л гэж бодож байгаа. Ер нь би нам намаараа талцахыг нэг их таашаадаггүй. Амьдралаа яавал өөд татах вэ, сум орноо аймгаа яаж хөгжүүлэх вэ гэж ухаан бодлоо, ажил үйлсээ уралдууулдаг, аливааг хамтран шийддэг, Бэрхшээлийг дуу нэгтэй хамт сөрдөг байж амжилтанд хүрнэ. Тэр дундаа хөдөө орон нутгийнхан маань улстөржихгүй байх хамгийн чухал л даа. Хоёлаа улстөр ярихаа больж өөр сэдэв рүү орох уу.

-Тэгье. Элбэгдорж ерөнхийлөгч, Ганди сайд гээд сэтгүүлч улстөрчид байна. Та ч бас сэтгүүлч. Мэргэжлийнхээ ажлыг хиймээр санагдах үе байдаг уу?

-Мэдээж ногоотой шөлийг нь ууж, номын дууг нь сонссон юм болохоор санагдах үе байлгүй яахав. Гэхдээ уран бүтээлч, хамтран ажиллаж байсан сэтгүүлчидтэйгээ холбоотой байдаг. Ном хэвлэлийн асуудлаар байнга уулзаж, санал бодлоо солилцдог. Монголын соёлын өвийг хамгаалах, сурталчлах талаар томоохон хэмжээний нэвтэрхий толь гаргах санаа байгаа. Ажил нь эхэлсэн. Сэтг үүлч хүнийг манай нэртэй зохиолч Лодонгийн Түдэв гуай их онож хэлсэн байдаг л даа. Гаансны ухлуур сэтгүүр, цохилуур гэж...Энэ юу гэсэн үг вэ гээд бодохоор тамихины үлдэгдэл хогийг сэтгэж гаргаад цохилуур дээр гаргаад хаяж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр сэтгүүлч хүн нийгмийн аливаа муу муухай, хөгжилд хөндөлсөж байгаа зүйлийг оновчтой гаргаж тавих нь маш их ач холбогдолтой. Одоо ахмад хэвлэл Тоншуул байна. Тоншуул дээр гарах л юм бол хяналт шалгалтынхан ирж арга хэмжээ авна, ажил сайжруулах үүрэг өгнө, эргэн шалгана. Нөгөө муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үг чинь биеллээ олдог байлаа л даа. Одоо дутагдлаа хү- лээдэг, айж эмээдэг, зүйл бага болжээ. Алдаагаа аль болох л өөрөөсөө холдуулж юмыг аргалж чаргалчих гэдэг сэтгэхүй илүү их давамгайлдаг болсон юм шиг санагддаг.

-Тэгэхээр аргалуулж, чаргалуулах гэсэн хүн УИХ-ын гишүүнд бүр их ханддаг байх даа?

-Миний хийх ажил, амалсан зүйл тодорхой байгаа л даа. Аймгийнхаа зам дэд бүтцийг хөгжүүлье. Аймгийн төв дээр хямд, чанартай орон сууц барья. Мөрөнгийнхөө гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж дулааны шугамд холбъё, аймгийнхаа бүх сум багийг үүрэн холбооны сүлжээг оруулъя, бүх сургууль цэцэрлэгээ цахимжуулъя гээд. Гэхдээ хүний амьдралын түвшин янз бүр байна. Сайн сурлагатай хүүхдээ их дээд сургуульд суралцуулах гэхээр төлбөрийг нь дийлдэггүй. Гэр оронгүй шахам, эсвэл гэнэтийн осол гамшигт нэрвэгдсэн өрхүүд байна. Тэдэнд туслах ёстой. Энэ үүднээс аймгийнхаа 60 оюутанд тодорхой үзүүлэлтээр тэтгэлэг олгох болсон байгаа. Би УИХ-ын гишүүнийхээ цалинг авалгүйгээр энэ хөтөлбө- рийг санхүүжүүлж байгаа юм. Түүнээс биш хэт хувийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд бэрх л дээ. Гол нь хийхээр төлөвлөсөн, амалсан ажлынхаа ард гарах шиг сайхан зүйл байхгүй.

-Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилд хийх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт таны зүгээс хэрхэн хандаж байна. Зарим гишүүдийн хувьд цаг хугацааны хувьд яаруу, тунхагийн шинжтэй, хэт товч гэсэн шүүмжлэлүүдийг хэлээд байгаа. Энэ тал дээр байр сууриа хэлнэ үү?

 -Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг яаруу давчуу хэлэлцүүлж байгаа нь үнэн. Гэхдээ шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт авах санаа, хэрэгжүүлэх ёстой шинэлэг гэж хэлмээр нилээд хэдэн асуудал тусгагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг батлахдаа улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар, ард түмний амьдалыг дээшлүүлэх талаар дахин нарийвчилж, нам харгалзахгүйгээр гишүүдийнхээ саналыг тусгах хэрэгтэй л дээ. Сайн хууль гарга, сайн хөтөлбөр батлаад тэрийгээ хэрэгжүүл гэж ард түмэн бидгийг сонгосон. Тэгэхээр улстөржүүлэхгүй сайн хөтөлбөр хийх ёстой. Наад зах нь сайн хөтөлбөртөй байж ирж байгаа хямралыг давна шүү дээ. Энэ заалт өөр намын хөтөлбөрт урд нь тусгагдсан байсан гэдэг ч юм уу. Тийм өнцгөөс хараагүй байх. Харах ч ёсгүй гэж бодож байгаа л даа.

 -Засгийн газрын тэргүүн МАНын намын дэвшүүлсэн санаа давхардаж тусгагдсан гэж хэлж байсан. Танай намаас дэвшүүлсэн санаанаас яг тодорхой ямар асуудал тусгагдаад байгаа вэ?

 -Нэгдүгээрт манай намын мөрийн хөтөлбөрт туссан Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг цаашид үргэлжлүүлнэ гэснийг энэ хөтөлбөртөө тусгасан гэж харж байгаа. Хүүхдийн мөнгө гэдэг бол энэ бодлого үргэлжилж байна гэсэн үг. Хоёрдугаарт “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, “Атрын 3-р аян” зэрэг манай улсын хөдөө аж ахуйн салбарт үр дүнгээ өгсөн, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, мал аж ахуйд түшиглэн өрхийн орлогоо бүрдүүлдэг олон зуун мянган хүний амьдралд нөлөөлж байгаа бодлогуудыг үргэлжлүүлэхээр болсон. Ер нь бол МАН-ын боловсруулсан Ард түмний хөгжлийн хөтөлбөрөөс 40 хувь нь шинэ засгийн газрын хөтөлбөрт туссан гэж үзэж байгаа.

 -Таны зүгээс УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж оруулж ирсэн санаануудаас мөрийн хөтөлбөрт тусгагдсан уу?

 -Өнгөрсөн сонгуулиар аль нэг намаас нэр дэвшиж байгаа хүн хувийн мөрийн хөтөлбөртөй оролцоогүйг та мэдэж байгаа байх. Миний хувьд намынхаа хөтөлбөрийг сонгогчиддоо тайлбарлаж танилцуулж явсан. Гэхдээ хөтөлбөрийг танилцуулахдаа тухайн орон нутгийн газарзүй, хүн ам, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ харилцан адилгүй байдгийг сайн мэдсэн байх хэрэгтэй л дээ . Тэр утгаар нь хөтөлбөрийн аль заалт манай нутагт тохирч байгааг олж харж, бодитой хэрэгжих талаас нь авч үзэх хэрэгтэй болсон гэх үү дээ. Тухайн үед миний зүгээс хөтөлбөрт орсон заалтуудаас аймгийн төвүүдийг хот болгох, аймгийн төвүүд дээр орон сууцны хороолол барих, аймгийн төвийн гэр хорооллыг шинээр төлөвлөж, дэд бүтцжүүлэх, хөдөөд ажиллаж байгаа Багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллагын ажилтнууд, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөөд ажиллаж амьдрах бололцоог нь би болгох, Шинэ сумын төв хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбосон хэвтээ болон босоо чиглэлийн авто замыг барьж дуусгах, 2000 оноос өмнөх нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэдийнхээ тэтгэврийн даатгалын зөрүүг арилгах зэрэгт голлон анхаарлаа хандуулж байсан л даа. Тэгэхээр дээрх асуудлууд тодорхой хэмжээгээр тусгагдсаан гэж харж байна.

-Мөрийн хөтөлбөрөөс яг ямар зүйлийг та олзуурхан харж байгаа вэ?

-Зээлийн хүүг багасгаж, нэг оронтой тоонд хүргэх гэж орсон нь миний анхөөрлыг татаж байгаа. Зээлийн хүүг үнэхээр нэг оронтой болгож чадах юум бол жижиг дунд бизнес хөгжих, ажилгүйдэл багасах сайн талтай. Ер нь бол бизнесийн орчинг эрүүлжүүлэх ёстой. Эрүүлжих нэг гол хүчин зүйл нь зээлийн хүү бага байх ёстой. Өнөөдөр манайд жижиг дунд бизнес хийж байгаа, хийхээр эхэлж байгаа хүмүүст хамгийн өндөр хүүтэй зээл буюу 17- 21 хувийн хүүтэй зээл олгогддог. Ийм бараг ломбордны хүүтэй зээлээр бизнес хийгээд ашиг олж, ажлын байр бий болгоно гэж хэзээ ч байхгүй ээ. Тийм учраас миний хувьд зээлийн хүүг нэг хувьтай болгоно гэдгийг анхаарч, олзуурхаж харж байгаа зүйл бий. Мөн аймаг болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг өсгөж байгааг, за бас бүтээн байгуулалт, дэд бүтцийг дэмжих чиглэлээр тусгасан зүйлүүд байгааг онцлох хэрэгтэй байх аа.

 -Таны хувьд боловсролын салбарт их анхаардаг юм шиг харагддаг. Тухайлбал, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хассан, баригдахаар төлөвлөөд байсан сургууль цэцэрлэгийн санхүүжилтийг хассан гэж байсан. Тэгвэл мөрийн хөтөлбөрт энэ салбарт хэр зэрэг анхаарал хандуулсан гэж та үзэж байгаа вэ. Тодорхой заалт дээр ярина уу?

 -Тийм ээ, энэ удаагийн төсвийн тодотголоор 50-60 сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт хасагдсан. Гэхдээ энэ хасагдсан сургууль, цэцэрлэгүүдийг шинээр барих хөрөнгө 2013 оны төсөвт тусгагдана гэсэн ойлголттой байгаа. Цаашдаа энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн тоог нарийн тодорхой заах ёстой. Ирэх дөрвөн жилд тэдэн сургууль, тэдэн цэцэрлэг гэж заагаагүй, нэмнэ гэсэн л ерөнхий үгээр явж байна лээ.

-Таны зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцэх явцад горимын санал гаргаж тусгуулсан уу. Хэрэв тийм бол шалтгаан, үр нөлөө, шаардлагынх нь талаар яриач?

-Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Бямбацогт гишүүнтэй хамт Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл хэлэлцэх явцад “Ажилтай орлоготой Монгол хүн” хэсэгт байгаа Уламжлалт мал аж ахуй, мах сүүний чиглэлээр хэрэгжүүлэх бодлогод “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлж, мал эмнэлэг, үржлийн төрийн үйлчилгээний албыг бүх сумдад бэхжүүлнэ гэж нэмүүлсэн л дээ. Энэ саналыг маань эдийн засгийн байнгын хороо дэмжиж хөтөлбөрт тусгасан. За мөн эдийн засгийн хямралыг даван туулах, эдийн засгийн эрсдлийн бодлогыг явуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудлыг эдийн засгийн байнгын хороонд оруулж дэмжигдсэн.

-Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй, дутуу дулимаг үлдсэн, таны санааг зовоож байгаа, үүнийг л нэг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаа зүйл гэвэл та юуг хэлэх.

 -Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө 2012-2016 онд Улс орны эдийн засгийн хөгжил хэдэн хувьтай байх вэ, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос хэдэн хувь өсөх вэ, ядуурлын түвшин өнөөдрийн 36 хувиас хэдэн хувиар буурах вэ, ажилгүйдлийг өнөөдрийнх өөс хэдэн хувь багасгах вэ гэх мэт тоо баримтаар хэмжигдэхээр болгох ёстой гэсэн байр сууринаас манай бүлэг санал болгосон байгаа. Үүнийг мөрийн хөтөлбөртөө тусгаж өгөөгүй байгаагаас дараа нь энэ засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, хариуцлага тооцоход дээрх үзүүлэлтээр ямар ажлууд хийснийг бүдгэрүүлэх талтай. Тийм учраас хэмжиж болох үзүүлэлтүүдийг заавал тавих ёстой.

 -Таны зүгээс чуулганы хуралдаан дээр алслагдсан аймаг, сум, дүүргийн багш нарын ажиллах орчинг сайжруулах, орон сууцны асуудлыг шийдвэрлэх талаар тусгах талаар онцолж байсан. Энэ бол зайлшгүй шаардлагтай ажлын нэг гэж үзэх хүн нийгэмд олон байгаа. Үүнийг тусгуулах талаар юу хийсэн бэ.

-Энэ асуудлаар би чуулганы хуралдаан дээр санал тавьсан. Алслагдсан аймаг, сум, дүүргийн багш нарын ажиллах орчинг сайжруулах, тэр дундаа орон сууцны асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаач ээ гэж. Энэ асуудлыг засгийн газрын мөрийн хөтөлбөрт биш Засгийн газрын ажлын хөтөлбөрийн төлөвлөгөөнд оруулах болно оо гэж албан ёсоор хэлсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэдээ алслагдсан аймаг, сум, дүүрэгт ажиллаж байгаа багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг онцгойлон анхаарна. Энэ хөтөлбө- рийг засгийн газрын ажлын хөтөлбөрт суулгах болно гэж энэ үед хэлсэн л дээ. Гэхдээ хөтөлбөр хэрэгжихийг хүлээж суухыг хүсэхгүй байна л даа. Миний хувьд аймгийнхаа төвд “Шинэ мөрөн” гэж орон сууцны хөтөлбөр эхлүүлж, орон нутгийн удирдлагуудтай хамтран газраа шийдсэн, зураг төсвөө хийж дуусах шатандаа явж байна. Аль болох хямдхан, бага хүүтэй удаан хугацааны зээлд хамрагдах боломжийг давхар судалж байгаа. Ер нь багш, эмч нар яагаад хямд үнэтэй, чанартай, тохилог сууцанд, орон нутагтаа амьдарч болохгүй гэж гэж бодсоны үндсэн дээр хийгдэж байгаа хөтөлбөр. Би тойргийнхоо бүх сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилтнуудтай уулзахад тулгамдаж буй асуудлаас орон сууц шийдвэрлээч гэдэг асуудлыг их тавьсан л даа. Мөн багш, ажилчид сургуулийнхаа дэргэд туслах аж ахуй эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа, аймгийнхаа бүх эмнэлэг , сургуулийг шилэн кабелд холбож цахим сургууль, эмнэлэг болгох гээд өөрөөсөө хамаарах ажлыг хийж эхлүүлээд байна.

-Цаг заваа гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ил тод байдал