Дурсгалт газрууд

Эрчимийн нуруу

Эрчимийн нуруу нь Бүрэнтогтох сумын нутаг дахь Бүрэнтогтох-Их-Уул, Төмөртийн нуруутай нийлж 100-аад км үргэлжлэх бөгөөд харьцангуй өндөр нь 2200 метр юм. Нурууны ар хэсэг нь ой мод ихтэй, олон гол горхи эх авч урсдаг ба ар хормойноос нь Чигжийн гол эх авч урсдаг.  Эрчимийн нурууг давах гол даваа нь Цагаан бургасын даваа юм. Эрчимийн нурууны ноён оргил нь Урандөш хэмээх унтарсан галт уул бөгөөд түүний өндөр нь 2471 метр юм.

                                                                Буган чулуун хөшөө

Бүрэнтогтох сумын  Туяа багийн нутаг Улаан уушиг уулын өвөрт, аймгийн төвөөс 18  км –т  орших 15 буган хөшөө байдаг бөгөөд хоорондоо 3-20 метрийн зайтай, улаавтар өнгийн боржин чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж буга, нум, бамбай, морь, чинжаал хутга, нар, сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн. 

Хөшөөнүүд гонзгой урт бөгөөд 1.5-4.8 метр өндөртэй, 0.4-1метрийн өргөнтэй, 0.2-0.5 метр зузаантай байна. Нийт 15 хөшөөнд 109 буга дүрслэн сийлсэн байдаг. Буган хөшөөг эрдэмтэн Д.Цэвээндорж  хүрэл зэвсгийн дунд үе буюу МЭӨ II-1 мянган жилд босгосон хэмээн үзсэн байна.

Дулаан бүлээний рашаан

Бүрэнтогтох сумын төвөөс баруун урагш 30 гаруй км зайтай, далайн түвшнээс дээш 2040 метр өргөгдсөн Дулааны голын эхийн хойд энгэрээс өмнө зүг чиглэсэн модтой гүн жалгын зүүн талын хошуунаас гарах хоёр эхтэй булгийг Дулаан бүлээний рашаан гэж нэрлэдэг бөгөөд өвөл харзалж, хөх цэнхэр, ягаан хүрэн  алаг саарал өнгөтэй ургаа боржин чулууны судлын газрын гүнээс рашаан гардаг. Рашааны хими физикийн чанар найрлагыг 1960 онд тусгайлан судалж гидрокарбонат кальци магнитай, сул хүчиллэг бүхий, бага эрдэсжсэн рашаан гэж тодорхойлсон энэ рашааныг дотрын төрөл бүрийн өвчинд ууж хэрэглэнэ.

Хөх хөтөлийн даваа

Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт орших Хөх хөтөлийн даваа нь далайн түвшнээс дээш 1300 гаруй метр өндөр, зам нь огцом өндөр,  аймгийн төвөөс даваа хүртэл 80-аад км, Бүрэнтогтох сумын төвөөс 30-аад км зайтай. 

Сэнжит хад

Мөөгөн хад

Ногоон цээл

Саадаг толгой

Хөшөө дурсгал